Үнэний нүүр: "Хожигдож" байж хождог NBA!

Үнэний нүүр: "Хожигдож" байж хождог NBA!  By: Идэр-Ууган Ганбат

Эхлээд Бостон Сэлтикс шинэчлэлтийн үеэ эхэлж, хамаг одуудаа явуулан 2013-14 улиралд аль болох их хожигдохыг хүсч буйгаа албан бусаар зарласан. Одоо харин Торонто Рэпторс тэдний араас орж, эхлээд Андрэа Барнъяниг Никс рүү явуулж, дараа нь Демар ДеРозаныг Клиппэрс рүү Эрик Блэдсоугоор солихыг хичээлээ.

Драфтын өдөр Филадэлфиа 76эрс өсч яваа ирээдүйтэй холбогч Жрү Холидэйг сольсон нь гайхмаар байсан ч, тэд 2013-14 улиралд өндөр амжилт үзүүлэхийг гол зорилгоо болгоогүй нь ойлгомжтой. Хоёр "эвдэрхий" төвтэй Сиксэрс Дорнод Бүсд хаа холдох вэ дээ?

Удахгүй Милуоки Бакс, Атланта Хокс багууд энэ жагсаалтанд нэмэгдэж, ирэх жилийн Драфтын эхний дөрвөн эрхийн төлөө азаа үзэж магадгүй л байна. Алдрижийг сольвол Портланд, Кевин Лавыг сольвол Миннэсота нар ч азаа үзэхэд бэлэн байгаа нь харагдлаа.

Албаар хожигдож, улиралд аль болох муу амжилт үзүүлэх нь NBA-гийн багуудын тактикуудын нэг. Энэ тактикийг тэртээ 1960 оноос эхэлж багууд хийдэг байсан. Карим Абдул-Жаббар, Шакил О'Нил, ЛеБрон Жеймсүүд тэр болгон ойр ойрхон төрөөд байдаггүй учраас олдсон үед нь эрсдэл гаргаж, азаа үзэх нь боддог л зүйл.

Хамгийн сүүлд Голдэн Стэйт Уарриорс энэ тактикийг амжилттай хэрэгжүүлснийг тэр болгон бид нар анзаардаггүй. Хоёр жилийн өмнө болсон ажил хаялттай улирлын үеэр Уарриорс Монта Эллисийг гэмтэлтэй Богутаар сольж, Стифэн Карриг нилээн эрт сэлгээнд гэмтэлтэй хэмээн суулгаж, улирлын төгсгөлд Дэвид Лид "гэмтэл" гэдэг шалтгаанаар амралт өгсөн. Энэ бүхний шагнал нь Драфтын 7 дахь эрх болсон бөгөөд залуу тоглогч Харрисон Барнсыг сулхан Драфтаас авсан нь хэрэгээ гаргаад байна.

Тэгвэл 2014 оны Драфт бол ирээдүйд 96, 03 оны Драфтуудтай харьцуулагдах тийм л гайхалтай Драфт болох гээд байна. Канад залуу Андрю Уиггинсыг шууд супер од болох хэмжээний гэж үнэлж байгаа бол Жабари Паркер, Жулиус Рандл, Аарон Гордон нарыг ялгаагүй ирсэн багаа шууд ширүүн өрсөлдөгч болгож чадна хэмээн дөвийлгөж байна.

Фэнүүд бидний хувьд "албаар хожигдох" тухай сонсохыг хүсэхгүй нь мэдээж. Тэр ч утгаараа би энэ нийтлэлээ ярвайж байгаад л бичлээ. Гэхдээ энэ бол үнэн зүйл. Хэн нэгний хэл яриагаар батлагдсан зүйл биш ч гэсэн багуудын гаргаж буй үйлдлүүдийг хараад байх тусам батлагдаж байгаа л зүйл.

Ингээд ирэх онд NBA-д хөл тавих ДӨРВӨН залуугийн миксийг YouTube сувагтаа байрлууллаа. Та бүхэн орж үзээд, хэн нь илүүг өөрсдөө дүгнээрэй!!!

http://www.youtube.com/user/ScoreStudioOfficial
эх сурвалж: sportbox

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Үнэний нүүр: "Хожигдож" байж хождог NBA! ini dipublish oleh barsaa pada hari Thursday, July 4, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Үнэний нүүр: "Хожигдож" байж хождог NBA!