Энэ хэрэгт гэрчээр дуудагдан байцаалт өгч байгаа Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батболдыг албан тушаалаа урвуулан төсвийн мөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт шалгах талаар албаны эх сурвалж хэллээ.
Учир нь Д.Батболд нь талийгаач эмэгтэй болон гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйд өндөр үнэтэй машин бэлэглэж, байр авч өгсөн нь түүнийг шалгахад хүргэсэн байна. Түүний хувьд одоогоор нэгийгээ хөнөөсөн аймшигт хэргийн гэрчээр мэдүүлэг өгч байгаа ч тун удахгүй улсын мөнгө шамшигдуулсан гэх хэргээр байцаалт өгөх бололтой.
Г.Төгс
эх сурвалж: news.gogo.mn