ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА
Наадамчид та бүхэндээ Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Наадамчдын анхааралд! Эрхэм хүндэт наадамчид даа!
Та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худаг хурдан морины барианы газарт очиж наадахдаа дараах зүйлд анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.1.Төв цэнгэлдэх болон хурдан морь барианы газарт бага насны хүүхдээ дагуулж явахдаа хүүхдэдээ анхаарал, халамж тавьж, морь малын хөлд дайрагдах, гишгүүлэхээс болгоомжилж, хүүхдээсээ төөрөхөөс сэргийлж, /өөрийн гар утас, гэрийн хаягийг зааж өгөх зөвхөн цагдаагийн ажилтанд/ төөрсөн даруйд хамгийн ойр байгаа  цагдаагийн ажилтан болон  хэсэг, нэгжид хандах, хурдан морь барианы газар Хүй долоо худаг, төв цэнгэлдэх хүрээлэнд 24 цагаар цагдаагийн жижүүрийн хэсэг ажиллах болно.2.Баяр наадмын өдрүүдэд гол, мөрний эрэгт очиж амрахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлэх3.Төв цэнгэлдэх хүрээлэнгийн болон хурдан морь барианы газарт зорчихдоо халаасны болон автомашинаасаа эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлэх гадаадын зочин, жуулчдад үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагууд энэ талаар тэдэнд анхааруулж сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх4.Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх5.Автомашин жолоодож байгаа иргэд замын хөдөлгөөнд соёлтой оролцох, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг тохируулж аюулгүй байдлаа хангах6.Морь унасан иргэд явган зорчигчийг хүндэтгэж өндөр настан, бага насны хүүхэд моринд дайруулах, гишгүүлэхээс урьдчилан сэргийлэх7.Стандартын бус архи согтууруулах ундаанаас болгоомжлох
ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ 

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА ini dipublish oleh barsaa pada hari Monday, July 15, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА