Иргэн Ч нь www.emall.mn, мөн www.mglshop.mn зэрэг онлайн худалдааны цахим хуудсыг ажиллуулан иргэдийг залилан мэхлэх замаар мөнгийг нь авдаг байна.Дээрх цахим хуудсан дээр байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг олон улсын дансаар шилжүүлэн авдаг ба эргэн хуулийн хариуцлагаас зугтаах зорилгоор утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлэн авдаг байна.
Утасны дугаар, зээлийн картыг онлайн сайтаар танилцсан охид бүсгүйчүүдээр хуурч мэхлэх замаар авахуулдаг байжээ.Дээрх аргаар олж авсан утасны дугаар, дансны дугааруудыг вебсайт дээрээ байршуулан, бараа худалдаж авахыг хүссэн иргэдтэй холбогдон итгэл үнэмшлийг нь олж авдаг байна.www.emall.mn, www.mglshop.mn гэх хуурамч цахим хуудас нь 2010 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн байна.Эрүүгийн цагдаагийн газраас мэдээллээ.
эх сурвалж:http://news.gogo.mn/