Эрүүдэн шүүлтийн тусгай сандлыг эргүүлэн татжээ

Эрүүдэн шүүлтийн тусгай сандлыг эргүүлэн татжээ
БНХАУ-аас өөр улсад хэрэглэдэггүй гэх 400 ширхэг эрүү шүүлтийн тусгай сандлыг Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газруудаас эхлээд аймгуудын цагдаагийн хэлтсүүд, Монгол Улсын бүх сумдын хэсгийн төлөөлөгчдөд хуваарилж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдаад буй.Энэхүү сандлыг хэрэглэснээр эрүү шүүлтээр иргэнд хэрэг хүлээлгэх, хийгээгүй хэргийнх нь төлөө ял эдлүүлэх зэрэг сөрөг асуудал ургана гарахаас гадна эрүү шүүлтийн эрсдлийг нэмэгдүүлж, хүний эрх, нэр төр, бие мах бодид ноцтой хохирол учруулж болзошгүй юм.  
Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандан шаардах бичиг хүргүүлсэн байна. Учир нь манай улс НҮБ-ын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” олон улсын конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн байдаг бөгөөд хүлээсэн үүргийн хүрээнд дээрх тусгай сандлыг эргүүлэн татах арга хэмжээ авахыг шаардах бичигтээ дурджээ.Энэ дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжин холбогдох байгууллагуудад сандлыг эргүүлэн татаж, уг шийдвэрийг гаргасан хүмүүст хариуцлага тооцон, хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна. Ямартай ч шаланд үл хөдлөх байдлаар бэхлэгдэх биеийн бүх хэсгийг хөдөлгөөнгүй барьж, удаан хугацаагаар тамлан зовоох зориулалттай гэх уг сандал хэн нэгнийг хохирогч болгоогүй нь сайшаалтай. Харин бүхэл бүтэн улсын цагдаагийн байгууллагаар бизнес хийсэн “албан тушаалтан”-д ямар шийтгэл хүлээлгэхийг харах л үлдлээ. Дашрамд дуулгахад, эрүүдэн шүүх сандлуудыг өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир БНХАУ-ын “ИЕПҮ” компанийн захирал Хуан Ий гэгчтэй худалдааны гэрээ байгуулж, сандлын үнэд 626 мянган юаныг төлсөн байна.
А.Сүрэн 
эх сурвалж: http://news.gogo.mn

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Эрүүдэн шүүлтийн тусгай сандлыг эргүүлэн татжээ ini dipublish oleh barsaa pada hari Monday, July 15, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Эрүүдэн шүүлтийн тусгай сандлыг эргүүлэн татжээ