АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдсан 24 настай Ч.Баттуулын хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүллээ. Түүний хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч нэмж тодруулах зүйл байгаа гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Харин УМБГ-аас хэргийг гурван сар шалгасны эцэст ийнхүү прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
Хэрвээ түүний гэм буруутай нь нотлогдвол цаазаар авах ял ногдуулах ёстой ч манай улс эмэгтэй хүнийг цаазаар авдаггүй учир ялын дээд хэмжээ буюу 25 жилийн ял сонсох магадлалтай юм.
Г.Мянган