17 настай охиныг хууль бусаар хил давуулсан байж болзошгүй

17 настай охиныг хууль бусаар хил давуулсан байж болзошгүй
17 настай охин өнгөрсөн пүрэв гаригт сураггүй алга болсныг гэрийнхэн нь удтал сурагласны эцэст хил давсан байсныг олж мэджээ. Өдгөө тэр охин БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны түр хоригдох байранд байгааг баттай эх сурвалж мэдээллээ. 
Энэ явдлыг охины ээж насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар хил давуулсан, эсвэл биеийг нь үнэлүүлэх зорилгоор авч явсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Уг мэдээллийн дагуу охины ээж Ш-тэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. 
-Охин чинь яагаад алга болсон юм бол? 
-Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажлаар явж байсан. Манайх дөрвөн охинтой. Нэг охин маань тусдаа гарсан, харин энэ охин маань дунд сургуульд сурдаг, хамгийн бага нь. Яаж яваад алга болсныг сайн мэдэхгүй ч Баянхошууны ойролцоо явсан л юм шиг байна лээ. Манайх тэнд амьдардаг. Шуудангаар над руу юм явуулчихаад, найз охиных руугаа явлаа гэж утсаар яриад л сураггүй алга болсон. Тэр өдөртөө гэртээ ирээгүй болохоор маргааш нь манай хүүхдүүд найзуудаас нь асууж сурагласан юм билээ. Миний араас Бор-Өндөр рүү явсан байж магадгүй гэж бодоод, хүүхдүүдээ вокзалаас сурагла гэж захисан. Нэрийг нь шүүлгэтэл, Замын-Үүд рүү вагоноор явсан байсан. Лавшруулан шалгуултал маргааш өглөө нь Замын-Үүдэд буугаад шууд автобусанд суугаад хил давсан байна лээ. 

-Ямар хүмүүс авч явсан юм бол. Танд таамагласан хүн байна уу? 
-Одоохондоо ямар хүн авч явсныг нь сайн мэдэхгүй байна. Охиноо алга болсныг сонсоод эх хүн юу эсийг хийх вэ. Үзэж хардаг олон хүнээр мэргэлүүлж ч үзлээ. Мэргэнд нь эмэгтэй хүн байна гэж буусан. Би бас эмэгтэй хүн байгаа болов уу гэж таамаглаж байгаа. Манай охин хүмүүжилтэй, эрэгтэй хүн дагаад явчих хүүхэд биш. 

-Бичиг баримтгүй бол хил давна гэж байх гүй. Тэгэхээр танай охин бичиг баримтаа биедээ авч явсан хэрэг үү? 
-Өөрт нь гадаад паспорт нь бий. Гэртээ ирээд гадаад паспортоо авч явсан байж магадгүй. Иргэний үнэмлэх нь бол гэрт байна гэсэн. Насанд хүрээгүй охиныг минь элдвийн юмаар хууран, уруу татаж толгойг нь эргүүлсэн байх. Эмэгтэй хүүхэд сул дорой, тэгээд ч арван жилийн хүүхэд шүү дээ. Ямар ч замаар авч явсан юм билээ. 

-Охин чинь Бээжин хотод байгаа гэл үү. Хэзээ Монголд авчрах вэ? 
-Одоо БНХАУ-ын нийслэл Бээжин хотод байгаа. Манай улсын Элчин сайдын яамны дэргэдэх нэгэн хоригдох газарт охиныг маань хорьж байгаа гэсэн. Янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг тэнд хорьдог гэнэ. Тэр газрынхан над руу байнга ярьж байгаа. Ар гэрийнхнээс нь хүн ирж автал хүүхдийг чинь хорионд байлгана гэсэн. Би өөрөө байнга хөдөө гадаа ажлаар явдаг болохоор энэ тухай найздаа хэлж, түүнийг яаралтай явуулсан. 
Өнөө өглөө (өчигдөр) найзтайгаа утсаар холбогдоход Бээжин дэх Консулын газрыг олоогүй, төөрч явна. Таксиных нь жолоочтой ярьсан чинь газраа олохгүй будилж яваа сурагтай. Залгахаар утас нь заримдаа холбогдохгүй юм. Найз маань яаж ийгээд охиныг минь олоод ирэх байх. 
Телевизээр янз бүрийн л юм сонсогдох юм. Энэ мэтчилэн өсвөр насных гэлтгүй монгол охид, бүсгүйчүүдийг урд хөрш рүү олноор авч явж байна. Монголын маань олон охин ийм байдалд битгий ороосой, таньж мэдэхгүй хүнээс аль болох зайлсхийн, уран цэцэн үгэнд нь автаж, өөрийгөө бүү золиослоосой гэдэг үүднээс л мэдээлэл өгч байна. 

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel 17 настай охиныг хууль бусаар хил давуулсан байж болзошгүй ini dipublish oleh barsaa pada hari Monday, July 15, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan 17 настай охиныг хууль бусаар хил давуулсан байж болзошгүй