Тулгар төр үндэслэсний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр ес даван түрүүлж аварга цол хүртсэн билээ. Өнөө цагийн өнгийг тодорхойлсон хүчит бөх Г.Эрхэмбаяр нь бөх хүний ноён нуруу, ёс жудгийг баримталж яваа олон сайн бөхчүүдийн магнайд явдаг нэгэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат тэрбээр Сүлд спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх юм.Түүнд Сэлэнгэ аймгийнхан Mercedes Benz-G500, Зайсанд 3 өрөө байр бэлэглэлээ.