Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Охин хайрхан" гэх дэлгүүрт хулгай оржээ. Тус дуудлагын дагуу шалгахад, тус хорооны оршин суугч 13 настай Б 13 шил архи, 65 хайрцаг тамхи хулгайлсан байжээ. Тэрээр хэргийг найз Ч-тэйгээ хамт үйлдсэн бөгөөд эл хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.