Монгол улсын иргэншлээ сэргээхийг хүссэн буудлагын Д.Мөнхбаярын хувийн зургуудаас

Буудлагын спортын алдартнуудын нэг яах аргагүй МУГТ Б.Мөнхбаяр. Саяхан Монгол улсын иргэншлээ буцаан сэргээх хүсэлт тавьсан тэрбээр одоогоос арав гаруй жилийн өмнө Герман улсын иргэн болж, тус улсыг төлөөлөн спортын томоохон тэмцээнд оролцох болсон билээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн 12 дугаар сард түүнийг Германы армийн ахлах түрүүч нөхрөөсөө салж, монгол залуутай гэр бүл болсон хэмээн мэдээлсэн юм.
  • 1992 оны Барселоны Олимпод буудлагын 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож хүрэл медаль хүртэж байсан.
  • 2008 оны Бээжингийн Олимпод харин Германы тамирчны хувьд оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн хүрэл медаль хүртжээ. Энэ нь Герман улсаас олимпын гар бууны төрөлд авсан анхны медал юм. [1]
  • 1998 онд Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож 10 метрийн хийн гар бууны дасгалд хувийн дүнгээр алтан медаль, багаараа хүрэл медаль авсан.
  • 2002 оны буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы нэрийн өмнөөс оролцон 25 метрийн спорт гар бууны дасгалд мөн алтан медаль авсан.
Д.Мөнхбаяр нь 2000 оны Сиднейн олимпт оролцсоныхоо дараа Герман руу нүүсэн бөгөөд 2002 онд Германы иргэншилтэй болсон юм. Д.Мөнхбаяр 2013 оны 6 сард эргэж Монгол улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор тавьжээ. 



























zindaa.mn

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi