Монгол Улсын Өсөх Идэр начин Б.Гончигдамба үзүүрлэж гарьд цол хүртлээ

Тулгар төр үндэслэсний 2222 жилийн тэгш ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 807 жил, Ардын хувьсгал ялсны 92 жилийн тэмдэглэлт ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин Б.Гончигдамба найм даван үзүүрлэж Монгол улсын гарьд цол хүртлээ. Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат өсөх идэр начин юм.

-Төрсөн он, cap, өдөр? -1985 оны 01-р сарын-15.

-Барилдаж эхэлсэн үе? -2003 он.

-Анхны багш? -МУГТ Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр.

-Одоогийн багш? -Үндэсний бөхийн багш у.з М.Баяржавхлан, а.з Д.Батжаргал, чөлөөтийнх МУГТ Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр.

-Анхны цол? -Аймгийн арслан.

-Барилдааны амжилт? -2007 онд Завхан аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, 2008 онд Өмнөговь аймгийн наадамд шөвгөрсөн. 2011 оны АХ-ын 90 жилээр 5 даван МУ-ын начин цол хүртсэн

-Улсын наадамд барилдсан уу? -2008, 2009 оны наадамд барилдаж, 2,3-ын даваанд унасан.

-Бөхийн өөр төрлөөр хичээллэдэг үү? -2003 оноос чөлөөт бөхөөр барилдаж, 2005 онд Швейцарь улсад болсон залуучуудын олон улсын тэмцээний алт, 2008 онд Ерөнхийлөгчийн цомын хурэл болон өсвөр, залуучуудын медальтай.

-Биеийн жин, өндөр? -Өндөр 183 см, жин 102 кг.

-Ирээдүйн зорилго…? -Улсын цол авах.

-Дархан мэх? -Зүүн хөл авах, шидэх, өмсөх.

-Барилдааны тал? -Зүүн.

-Хүндэлдэг бөх? -Бүх бөхчүүдийгээ хүндэтгэж явдаг.

-Харъяалагддаг байгууллага? -Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх.

-Боловсрол, мэргэжил…? -ҮБТДС-ийн чөлөөт бөхийн багш дасгалжуулагчийн 4-р курст сурдаг.

-Хобби? -Барилдах, шүлэг сонсох.

-Авьяас? -Барилдахаас бусад авьяасаа нээж амжаагүй явна.

-Гэр бүл? -Айлын том, дороо 4 дүүтэй.








Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel Монгол Улсын Өсөх Идэр начин Б.Гончигдамба үзүүрлэж гарьд цол хүртлээ ini dipublish oleh barsaa pada hari Monday, July 15, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan Монгол Улсын Өсөх Идэр начин Б.Гончигдамба үзүүрлэж гарьд цол хүртлээ