БНСУ-д монгол оюутныг саатуулжээ

БНСУ-д спорт массажны газарт ажилладаг бүсгүйчүүд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлж байна гэх мэдээллийн дагуу тус улсын нийслэл Сөүл хотын Цагдаагийн төв газраас энэ төрлийн газруудад шалгалт хийжээ. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд нэг сарын турш явуулсан хяналт шалгалтаар спорт массажны газарт ажиллаж байсан монгол оюутныг  илрүүлж, саатуулсан тухай Сөүл хотын Дунгчаг цагдаагийн хэлтсээс албан ёсоор мэдээлсэн байна. Энэ тухай БНСУ дахь монголчуудын www.mglradio.comсайтад мэдээлжээ. Тус сайтад мэдээлснээр А гэгч бүсгүй өдрийн 60 мянган вонны цалинтай массажистаар ажиллаж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр биеэ үнэлдэг байсан гэнэ. Тэрбээр 2007 онд БНСУ-д суралцахаар очсон бөгөөд өдгөө мастерийн зэрэг хамгаалахаар тус улсад сурч байгаа аж. Түүнийг БНСУ-ын шинэ хуулийн дагуу биеэ үнэлсэн хэргээр саатуулж, эх оронд нь албадан буцаах арга хэмээ авахаар төлөвлөж байгаа юм байна. 
Т.МАША
эх сурвалж: news.mn

Penulis : barsaa ~ Sebuah blog yang menyediakan berbagai macam informasi

Artikel БНСУ-д монгол оюутныг саатуулжээ ini dipublish oleh barsaa pada hari Tuesday, July 16, 2013. Semoga artikel ini dapat bermanfaat.Terimakasih atas kunjungan Anda silahkan tinggalkan komentar.sudah ada 0 komentar: di postingan БНСУ-д монгол оюутныг саатуулжээ